Замын хөдөлгөөний аюулгүй байдалд саад учруулж буй толь, дарцаг, хөшигийг бүрэн авахыг үүрэг болголоо

2017 оны 07-р сарын 27 өдөр, 10 цаг 39 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
8

“Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний үеэр  1,2,3 дугаар баазын дарга нар 2017 оны 07 дугаар сарын 17-ноос 2017 оны 07 дугаар сарын 23-ныг хүртэл хийсэн ажлаа танилцуулав.

 Тээврийн хэрэгслийн бэлэн байдлыг хангах үүднээс засвар үйлчилгээг тогтмол хийж,  өглөөний ээлжинд гарч байгаа жолооч нарын эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна. 1 дүгээр баазын 2 дугаар гражийн гэрэлтүүлгийг сольж, 2 дугаар баазын  352 ажилтан цэвэрлэгээнд гарч зэрлэг ургамлыг бүрэн устгасан. 3 баазын нийт 342 ажилтанд хөдөлмөр аюулгүй байдлын зааварчилгааг өгсөн зэрэг нийтийн тээврийн стандартыг мөрдүүлэх чиглэлд хийсэн ажлын тайлангаа тавьсан.

“Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн удирдлагаас “Нийтийн тээврийн стандартыг мөрдүүлэх, санал гомдол, осол зөрчлийн тоог бууруулахад анхаарч, замын хөдөлгөөний аюулгүй байдалд саад учруулж буй автобусны толь, дарцаг, хөшигийг бүрэн авах, шугамын гаралт, ээлж солилт, цагийн түвшин, техникийн бүрэн байдал, цахилгаан хангамж, засвар үйлчилгээнд анхаарч ажиллахыг холбогдох бааз, хэлтэс албадад үүрэг болголоо.

.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. сүрэн
     (66.181.182.***)
    2017/07/27 13:27

    монголд замын хөдөлгөөниы дүрэм .журам.гэж алгаа.Амьд явах баталгаа алга.ногоон гэрлээр гарцан дээрээ машин даырчих гээл баых юм.бас тал талаас зогсолтгүй сигнал орлиулчих юм Ямар их түгшүүртэй.стресстэй юм бэ.цагдаа харж л баына жолооч.цагдаа тоохгүй ногоон гэрлээр машин нь яваад хүнээ гаргахгүй.ЭНЭ одоо амьд явах баталгаа байна уу АНХААРЧ үзээч

    (0) (0)