Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж буй “Хүүхэд бүрийг цэцэрлэгт” зорилт болон Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд эцэг эх, асран хамгаалагч, иргэдэд нээлттэй, түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх, цахим бүртгэл-мэдээллийн нэгдсэн удирдлагаар төрийн өмчийн цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх хүүхдийн бүртгэлийг цахим хэлбэрээр зохион байгуулахаар боллоо.
- 2017-2018 оны хичээлийн жилд төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэж байгаа хүүхдийн бүртгэл цахим хэлбэрээр 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 08 дугаар сарын 24 -ний өдрийн хооронд явагдана.
- Өмнөх хичээлийн жилийн суралцагчид, шинээр элсэх зорилтот бүлгийн хүүхдүүд болон тухайн цэцэрлэг 3-5 насны хүүхдийг шинээр элсүүлэн авах болбүртгэлийг хамтатган, уламжлалт аргаар 2017 оны 08 дугаар сарын 21-24-ний өдрүүдэд ажлын цагаар уламжлалт аргаар зохион байгуулагдана.
Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт “Цахим бүртгэл, элсэлт” зохион байгуулах ажлын зөвлөмж, хүүхдээ цахим хэлбэрээр бүртгүүлэх заавар, хамран сургах тойргийг шинэчлэн тогтоосон Нийслэлийн Боловсролын газрын 2017 оны 05 дугаар сарын 02-ны А/40 дугаартай тушаалыг tsetserleg.ulaanbaatar.mn, www.edub.edu.mn сайтад байршуулсан байна.
Нийслэлийн Боловсролын газраас “Цахим бүртгэл”, “Цахим элсэлт”-ийг эцэг эх, асран хамгаалагч нарт хүндрэл чирэгдэлгүй, ил тод, нээлттэй зохион байгуулж, иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг тухай бүр шуурхай шийдвэрлэж ажиллахыг дүүргийн Боловсролын хэлтэс, цэцэрлэгийн эрхлэгч нарт үүрэг болгосон байна.
Дүүргийн боловсролын хэлтсүүдийн холбогдох утасны дугаарууд
- Баянгол 70112959
- Баянзүрх 260022, 267120, 95267120
- Багануур 70213815
- Налайх 70233008
- Хан-Уул 342472, 342470
- Сүхбаатар 70111605, 70111606
- Сонгинохайрхан 70171110, 70171117
- Чингэлтэй 315442
Элсэгчдийн нэгдсэн мэдээг 2017 оны 09 дүгээр сарын 05-ны дотор хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд сурталчилна.
НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР