Их Аварга Хакухо М.Даваажаргал 1050 дахь даваагаа авч, 39 дэх түрүүгээр 2000 жилийн түүхтэй японы мэргэжлийн сүмо бөхийн дэвжээний бүх цаг үеийн дээд амжилтыг тогтоогоод байгаа билээ. 39 дэх түрүүгээ аваад эх орондоо харихын тулд өөрийгөө дайчлан дэвжээн дээр гарсан. Тэрээр 2017 оны 07 сарын 24-ны өдөр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд 19:30 цагт бууж эх орондоо ирлээ.
Түүнчлэн монголд анх удаа сонирхогчдын сумо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн долдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд болох юм.
Мэргэжлийн сумогийн бөхчүүд хүрэлцэн ирж оролцох юм байна. Сумогийн их аварга Хакухо М.Даваажаргал тэргүүтэй бөхчүүд монгол улсад болох сумо бөхийн ДАШТ-ийг үзэж сонирхох юм. Мөн тэд энэхүү тэмцээний талаар хэвлэлийн багa хурал хийх болно.