Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлана

2017 оны 07-р сарын 25 өдөр, 09 цаг 23 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
20246450_942847532522670_6134440927347190423_n

Нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа СБД-ийн 5 дугаар хорооны нутаг “Өгөөж чихэр боов” ХХК-ийн баруун урд уулзварын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэж байна.

Уг ажлын хүрээнд дулааны шугамын хүчитгэлийн таг солих, цахилгаан шугамын шилжүүлэг, нөөц трубо байрлуулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөсөнтэй холбоотойгоор Үндсэн хуулийн гудамж Сөүлийн гудамжны уулзвараас “Өгөөж чихэр боов” ХХК хүртэлх авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 22:00 цагаас 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 22:00 цаг хүртэл түр хугацаагаар хязгаарлахаар боллоо.

Иймд жолооч та дээрх чиглэлээс бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж Замын Цагдаагийн албанаас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх