2017 оны 07 сарын 22-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул багийн “Бөхөгийн гол” гэх газар шүлхий өвчин илэрч, хорио цээр тогтоожээ. Тус багийн малчин О-гийн 43 үхэрт мал амьтны аюултай халдварт өвчин болох “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрсэн байна.
Шүлхий өвчнөөр өвчилсөн үхрээс дээж авч Монгол Улсын Мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори (УМЭАЦТЛ)-н шинжилгээгээр “Шүлхий” өвчин болох нь тогтоогдсон. Тиймээс сумын Засаг даргын захирамжаар хорио цээр тогтоож 43 үхрийг устгалд оруулсан байна.