Монголын улстөр “Шинэ”-ийг хайж байгааг МАН-д дуулгая

2017 оны 07-р сарын 24 өдөр, 11 цаг 04 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
чуулган(16)

Монголын улстөрийн ээлжит “халуурал” эхлээд байна. Энэ нь Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой эхэлсэн нь мэдээж. Гэхдээ энэхүү “халуурал” Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд АН-аас нэр дэвшсэн Халтмаагийн Баттулга ялалт байгуулж Ерөнхийлөгчөөр сонгогдон, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотой.

Хэрвээ гэж байдаг бол гэж олон хүн ярьдаг. Гэвч энэ удаа “хэрвээ” байхгүй. Одоо Монгол улсын эрхийг барьж байгаа намд шинэчлэл хийхгүй бол болохгүй. Гэхдээ авч, өгч сурсан хүмүүст хэрэг үгүй. Тэд бол эргээд Монголын улстөрийг муухай харагдуулна.

Тиймээс л монголчууд шинэ хүнийг шинэ улстөрийг хүлээж байгаа хэрэг. Гэтэл Монгол улсын шинэ Ерөнхийлөгч хамгийн “хуучин хүн”-ийг Тамгын даргаараа тавьлаа. Гэхдээ Монголын улстөр шинэчлэгдэнэ. Энэ хооронд МАН-д “60 тэрбумын эсрэг хөдөлгөөн” нэгэнт үүсчихлээ.

Тиймээс тун удахгүй 9 сард болох тус намын Их хурал асуудлыг нэг талд нь шийдэх байх. Харин тус хурлаас “Шинэ” шийдвэр гараасай гэж хүсч байгаагаа олон жирийн гишүүд, дэмжигчид хүсч байгааг дуулгая. Гэхдээ “Шинэ” гэгддэг “Цүнхчин” залуус хэрэг үгүй гэдгийг л анхаар.

О.Ганхуяг

gereg.mn

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх