Унаач хүү хүнд бэртэл авчээ

2017 оны 07-р сарын 21 өдөр, 17 цаг 51 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
20217323_768241576680829_762590013_n

Их насны морь унаж байсан унаач хүүхэд 13 настай Л.Баасандорж мориноос унаж маш хүнд бэртэл авсан байна. Тэрээр “тархины суурь ясны гэмтэл” гэсэн анхан шатны хүнд онош тавигдсан бөгөөд хүүхдийн биеийн байдал маш хүнд ухаангүй байсаар байна.

Завхан аймгийн Түдэвтэй сумын 90 жилийн ойн баяр наадам 2017 оны 07-р сарын 19-с 21-ний өдрүүдэд зохион байгуулж, наадмын үйл ажиллагаа өрнөж байх үеэр унаач хүү Л.Баасандорж нь их насны морины уралдаанд оролцож байсан боловч энэ үед уг осол гарсан.

Баасандорж хүүг нэн даруй төвийн эмнэлэг рүү зөөвөрлөх шаардлагатай байгаа боловч орон нутгийн шороон замаар тээвэрлэх тохиолдолд тархинд цус харваж амь нас эрсдэх аюултай гэж эмнэлгээс хариу өгсөн байна.

Яаралтай тээвэрлэхийн тулд нисдэг тэрэг газардах зурвас хэрэгтэй болоод байгаа ч тус сумтай хамгийн ойр сум болох Тосонцэнгэл 150 километр, аймгийн төв 200 километр зайтай онгоц нислэгийн зурвас байгаа юм.

Эмгэнэлтэй нөхцөл байдалд буй хүүгийн амийг аврахын тулд мэргэжлийн эмч нарын баг болон нисдэг тэргийг нэн даруй зөөвөрлөх шаардлагатай байна.

Завхан аймгийн Түдэвтэй сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Батмөнх, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгт нарийн мэргэжлийн эмч нарын баг, тээвэрлэх нисдэг тэрэгний тусламж яаралтай явуулахыг хүссэн хүсэлт гаргасан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх