ХААИС БНСУ-ын Жежүгийн их сургуультай хамтран ажиллана

2017 оны 07-р сарын 21 өдөр, 12 цаг 18 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
image17072104
БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар БНСУ-ын Жэжүгийн их сургуулийн төлөөллийг  /2017.07.20/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтад БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар, БСШУСЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Э.Энх-Амгалан, ХААИС-ийн захирал Т.Хэрүүга болон Жэжү их сургуулийн эрдэмтэн, багш нарын төлөөлөл байлцав. Уулзалтын эхэнд БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар “Монгол Улсын ХААИС-тай  БНСУ-ын Жежү их сургууль хамтын ажиллахаар болсонд  талархал илэрхийлье. Монгол Улсын Засгийн газар  болон тус яамны бодлогын хүрээнд ХААИС-д  хэрэгжүүлэхээр төлөвлөж буй  Монгол Улсын Мал эмнэлгийн салбарын хүний нөөцийн чадавхийг сайжруулах төслийг бүрэн дэмжихээ мэдэгдэж байна. Нарлаг монгол оронд минь дараа илүү урт хугацаатай, тавтай сайхан зочлоорой” гэв. ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, Жежүгийн үндэсний их сургуулийн захирал Ха Хянгжин нар хамтран ажиллах гэрээг үзэглэжээ. Хамтын ажиллагааны хүрээнд төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Дашрамд дурдахад тус сургуулийн багш нар ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуульд ажиллах хугацаандаа нохой, мууранд үнэ төлбөргүй үзлэг хийж зөвлөгөө өгсөн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх