Өдөр тутамд хэрэглэдэг хоол хүнсээрээ биеэ эмчлэх боломж бүрэн дүүрэн бий. Хоол хүнс бол эм бас өвчин үүсгэх шалтгаан юм. Хэрэглэж байгаа хүнсээ эмчилгээ болох хэвшлээр идэхээс илүүтэй ходоодоо үтэр түргэн цатгахаа түрүүнд тавьдаг нь үнэн.
Бөөрөнд хүйтэн хуралдаж, өвдөг нуруугаар янгинан, шээс задгайрч, даралт багасах үед хэрэглэдэг олон төрлийн үр тариа, хатаасан жимсээр бэлдсэн сайхан хүнс байна.
Гашуун арвай нь цусан дахь холестерин, сахарын хэмжээг багасгана. Бас ходоод цөсний халууныг дарж, цөс шингэлнэ. Гурвалжин будаа шиг харагдах арвайн дээр өдөржин ус хийж хандлаад уугаад явахад л дээрх асуудлуудыг шийднэ гэж байгаа. Ногоон буурцаг эмийн болон бүх төрлийн хордлогыг тайлдаг. Бас хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлж, дархлаа дэмждэг байна.
Үс нь бууралтаж байнга буддаг олон хүн бий. Тэгвэл хар гүнжидийн үрийг идэхэд цайралт багасч эргээд хар болдог гэнэ.
Цаашлаад цэцэрлэг, сургуулийн хүүхдийн цагаан хорхойны асуудалтай олон гэр бүл бий. Үүнд хулууны үр, амтат гуаны хатаасан үрийг хүүхдүүддээ идүүлэхэд энэ асуудлыг шийднэ гэнэ шүү.
Дархлаа дэмжиж ханиаднаас сэргийлэх хүнс ч байна. Бид судлаж үзвэл эрүүлжих олон боломж байдаг. Таны эрүүл биед саруул ухаан оршиг ээ.