60 тэрбумын эсрэг Д.Амарбаясгалан

2017 оны 07-р сарын 20 өдөр, 18 цаг 06 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
527-150054419118901090_783500558494941_882059862_o

Сүр дуулиантай басхүү нэлээд ширүүн уур амьсгал дунд өрнөсөн Ерөнхийлөгчийн сонгууль өндөрлөөд тун чиг удаагүй байна. Сонгууль дуусахтай зэрэгцэн улстөрийн хүчнийхэн төдийгүй иргэд сонгогчид ч нэр дэвшигчид юун дээр онож, юуг алдсан талаар ам булаалдан ярилцаж өнөөдөр ч дуусаагүй үргэлжилж байна.
Учир нь өнөөдөр Нийслэлийн намын дэд дарга М.Ганбаатар тэргүүтэй нийслэлийн намын хорооны гишүүд хэвлэлийн хурал зарлаж, энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд МАН ялагдал хүлээсэн нь 60 тэрбумын бичлэг бус Төв штабыг удирдаж байсан Д.Амарбаясгалангаас болсон хэмээн мэдэгдлээ. Тэдний үзэж байгаагаар Д.Амарбаясгалан албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцрох ёстой гэнэ. Харин тэрбээр 60 тэрбумын асуудалд холбогдсон Ц.Сандуйг мөн огцруулах хүсэлт тавих уу гэх сэтгүүлчийн асуултад “Эхлээд хариуцлага алдсан намын удирдлагуудад, дараа нь хариуцлага алдсан шат шатны байгууллагын удирдлагуудад хариуцлага тооцно” гэх бүдэг бадаг хариултыг өгсөн юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. зочин
     (103.26.194.***)
    2017/07/30 21:05

    Дотооддоо намын даргаас эхлээд, улс оронд намуудад хариуцлага тооцох, ер нь намын нэр хүнд эрс унасан. Сонгогч ард түмэн ухаантай шүү

    (0) (0)