Өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж эхэллээ

2017 оны 07-р сарын 19 өдөр, 17 цаг 39 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
c957a210521c1823e22d4bcfa9f1c012

Ой хээрийн түймрийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан хотын дарга захирамж гаргасан билээ. Захирамжаар хуурайшилтын зэрэглэл буурах хүртэл нийслэлийн ногоон бүсэд аялал зугаалга хийх, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх болон үйлчилгээ эрхлэхийг хориглосон билээ.

Мөн Нийслэлийн Аялал жуулчлалын газраас ногоон бүсэд аялахгүй байх болон галын аюулгүй байдлыг хангах талаар иргэдэд анхааруулга, сэрэмжлүүлэг гаргах, байгаль орчны байцаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахыг үүрэг болгов.

Түүнчлэн дүүргүүдийн Засаг дарга нарыг түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, гал гарсан тохиолдолд шуурхай ажиллах  томилгоот бүрэлдэхүүнүүдийг бэлэн байлгахыг  үүрэгдсэн юм.

Үүрэг даалгаврын дагуу Баянзүрх дүүргийн Онцгой комисс хуралдаж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна. Мөн дүүргийн ногоон бүс бүхий хороодын нутаг дэвсгэрт эргүүлийн пост гаргаж, иргэдэд гал түймрээс урьдчилан сэргийлэх анхааруулга бүхий хэвлэмэл хуудас тарааж, тээврийн хэрэгсэл, хүн олноор зорчдог газруудад урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэх самбар байршуулах ажлыг эхлүүлээд байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх