Ерөнхийлөгч Х.Баттулга “Ой хээрийн түймэр унтраахад оролцуулах тухай” зарлиг гаргалаа

2017 оны 07-р сарын 18 өдөр, 16 цаг 09 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
battulga2

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Ой хээрийн түймэр унтраахад оролцуулах тухай” зарлиг гаргав.

Уг зарлигт:

  1. Сэлэнгэ, Төв, Хэнтий, Булган аймгийн нутаг дэвсгэрийг хамран гарсан ой хээрийн түймэр унтраах, учирсан хор уршгийг арилгах арга хэмжээнд Зэвсэгт хүчний анги, салбаруудаас Монгол Улсын Засгийн газрын саналын дагуу хүч хэрэгсэл татан оролцуулахыг Зэвсэгт хүчний Жанжин штаб /дэслэгч генерал Д.Даваа/-т зөвшөөрсүгэй.
  2. Ой хээрийн түймэр унтраахад оролцох зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг мэргэжлийн удирдлагаар хангаж, аюулгүйн арга хэмжээг чанд мөрдөж ажиллахыг Зэвсэгт хүчний Жанжин штаб /дэслэгч генерал Д.Даваа/-т үүрэг болгосугай гэжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх