Ардчилсан эгэх хариуцлагын үнэлгээ хийх арга зүйн семинар болж байна

2017 оны 07-р сарын 18 өдөр, 10 цаг 34 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
4f362f32000c064ff197134448ac8394

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй “Ардчилсан эгэх хариуцлагын үнэлгээ хийх” арга зүйн семинар Хангарди ордонд болж байна. Ардчилсан эгэх хариуцлагын талаар цэгцтэй мэдээлэл, ойлголтыг өгч, энэ нь Улаанбаатар хотын засаглалын асуудатай хэрхэн холбогдож буйг тайлбарлахад семинарын зорилго оршино. Мөн арга зүйн талаар тодорхой мэдээлэлтэй болж, үнэлгээний явцад ашиглах боломжтой болохоос гадна ажлын төлөвлөгөө боловсруулж, улмаар үйл явц дараагийн алхамууд, хугацааг тодорхойлох зорилготойг Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн удирдагч Алберто Фернандез хэллээ. Үнэлгээний багийн гишүүд, Улаанбаатар хотын холбогдох газрын мэргэжилтнүүд, Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцсон тус семинар 2 өдөр үргэлжлэх юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх