“Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн хамт олон нэг өдрийн цалингаа хандивлана

2017 оны 07-р сарын 16 өдөр, 14 цаг 39 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
erdenes

“Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн нийт ажилтнуудын санаачлагаар нэг өдрийн цалингаа хандивлах аян өрнүүлж,  гамшгийн хэмжээнд хүрээд буй түймрийг унтраах ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээр болж байна. Тус компани  нийт 600 гаруй ажилтантай бөгөөд Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр, Төв аймгийн Батсүмбэр суманд гарсан гал түймрийг унтраахаар ажиллаж байгаа онцгой байдлын албан хаагчид, орон нутгийн иргэд, байгаль хамгаалагчдад сэтгэл санааны болон эд материал, хүн хүчний дэмжлэг үзүүлэх ажлаа  2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр эхлүүлээд байна.

Компанийн хамт олон Онцгой байдлын Ерөнхий газар,  Хан Хэнтийн Улсын Тусгай хамгаалалтын газрын албаны   хүмүүстэй холбогдож, хэрэгцээтэй зүйлсийг нь тодруулсны дагуу шаардлагатай зүйлсийг түймрийн бүсэд хүргэж өгөх юм. 

“Эрдэнэс-Таван толгой” ХК одоогийн байдлаар ажилтнуудынхаа нэг өдрийн цалин, усны сав, явуулын эмийн сан, хоол хүнс, амны хаалт 5000 ширхэгийг хандивлахаар бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх