Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хүй долоон худагт наадаж байгаа Ардчилсан намын гишүүд, дэмжигчидтэй уулзаж баярласнаа илэрхийлэв.
Тэрээр энэ үеэр тэдэнд хандаж “Бид Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр богино хугацаанд 21 аймаг, нийслэл хотод ажиллаж, хамтдаа зүтгэсний үр дүнд би Монгол Улсын Ерөнхийлөгч боллоо. Итгэлийг чинь зүтгэлээр хариулна” гэлээ.