УИХ-ын дарга М.Энхболд их насны морины түрүү хүртсэн уяачийн галд зочиллоо

2017 оны 07-р сарын 12 өдөр, 15 цаг 37 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
208a24a2-69c6-4a28-bbdd-2924524eb03b

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр (2017.07.12) Өвөрхангай аймгийн Уянга сумын алдарт уяач Ч.Бямбасүрэнгийн уяагаар зочиллоо.

Алдарт уяач Ч.Бямбасүрэнгийн хар морь Тулгар төрийн 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жил, Үндэсний их баяр наадмын их насны морьдын уралдаанд түрүүлсэн билээ. Хурдөн хөлгийг Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын харьяат, Монгол Улсын тод манлай уяач Б.Тогтохнасан уяж уралдуулжээ.
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд уяач Ч.Бямбасүрэн, Б.Тогтохнасан нарт болон унаач хүүхдүүдэд гарын бэлэг гардуулж, төрийн их наадамд түрүүлсэн хар мориноос хишиг хүртэж, хадгаар мялаасан юм.
Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар уламжлал ёсоор Үндэсний их баяр наадмын соёолон морьдын уралдааныг үзэж сонирхлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх