66 хүүхэд төөрснийг олж, эцэг, эхэд нь хүлээлгэж өгчээ

2017 оны 07-р сарын 12 өдөр, 15 цаг 27 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
19988736_1456400124475966_443587114_n

Цагдаагийн алба хаагчид 2017 оны 07 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд Хүй 7 худагт 8, Төв цэнгэлдэх хүрээнд 24, Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан “Улаанбаатарын үдэш” цэнгүүний үеэр 34, нийт бага насны 66 хүүхэд төөрснийг бүртгэж эцэг, эх, асран хамгаалагчид нь хүлээлгэж өгсөн байна.

Иймд та бүхэн нийтийг хамарсан арга хэмжээний үеэр бага насны хүүхдийг төөрөх, болзошгүй осол, гэмтлээс урьдчилан сэргийлж, хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулна уу. Хүүхэд төөрсөн, төөрсөн хүүхэд олсон тохиолдолд 102 тусгай дугаарын утсанд холбогдохыг Цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх