Ерөнхийлөгч Х.Баттулга хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо

2017 оны 07-р сарын 12 өдөр, 15 цаг 21 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
600x600 (5)

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр өглөө эртлэн Хүй долоон худагт очиж хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо. Соёолонгийн  уралдаанд  Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Г.Батбаатарын саарал үрээ тод магнай болж торгон жолоогоо өргүүллээ.

Энэ уралдаанд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат, тод манлай уяач Д.Ганбаатарын зээрд үрээ аман хүзүүдэж, Говь-Алтай аймгийн Дарви сумын харьяат С.Бямбасайханы халиун,Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, аймгийн алдарт уяа Г.Ганчулууны хээр, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын харьяат Б.Бадраагийн хул үрээ айрагдав.





Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх