Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр (2017.07.11) Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жил, Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааг үзэж, сонирхлоо.
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд энэ үеэр Үндэсний их баяр наадмыг шууд дамжуулж буй Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн ярилцлагад оролцож, наадамчин зон олондоо баярын мэндчилгээ дэвшүүлж, сайхан наадахыг ерөөсөн юм.
Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааны дараа уламжлал ёсоор Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбат нар Үндэсний их баяр наадмын сурын харваа, шагайн харвааны асраар зочилж, тамирчдад амжилт хүссэн юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.