Монгол улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй “Эрхтэн шилжүүлэн суулгалтын хүний нөөцийг чадавхижуулах нь” сэдэвт Олон улсын хоёрдугаар хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Хурлын эхний өдөр донорын хуульд өөрчлөлт оруулах болон түүнийг дагаад гарах үр дагаврын талаар олон сонирхолтой илтгэлийг тавьсан бол хоёр дахь өдөр буюу өнөөдөр бөөр, элэг, цус төлжүүлэгч үүдэл эс, зүрх шилжүүлэн суулгахтай холбоотой гурван салбар хуралдаан гурван танхимд болох юм. Мөн эрхтэний донор сурталчилах үйл ажиллагаа тус тус зохион байгуулагдана.
Энэ өдрийн онцлох гол арга хэмжээний нэг нь Олон улсын байгууллагуудтай хамтран 16 цагт хэвлэлийн бага хурлыг зохион байгуулах аж. Мөн хуралд оролцсон нийт гадна дотны эрдэмтэд, эмч мэргэжилтнүүд 17 цагт Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, урлаг соёлын тоглолтыг зохион байгуулна. Сонирхсон хэн бүхэн энэ хуралд хамрагдах боломжтой юм байна.