Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 170 дугаар зарлигаар Монгол Улсын гал голомт болсон Эрчим хүчний салбараас Төрийн дээд одон медалийн эзэд тодорлоо. Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадам, Эрчим хүчний салбарын 95 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан Эрчим хүчний салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар 11 хүн,“Алтан гадас одон”-гоор 14 хүн,“Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор 3 хүн шагнуулж, энгэрээ мялаалаа.Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга “Монгол улсын эрчим хүчний салбарын хөгжлийн түүчээ баялаг бүтээгч хамт олондоо Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр, Эрчим хүчний салбарын түүхт 95 жилийн ойг тохиолдуулан баярын мэнд хүргэе. Монгол Улсын зүрх болсон эрчим хүчний салбарынхаа тулах цаг, бахарлын эзэн болсонд та бүхэн ажлынхаа амжилтыг ахиулж, хөгжлийн их замд оруулах хувь нэмэр тань баялаг байх болтугай” гэв.
Мөн энэ өдөр Эрчим хүчний яаманд шагналын хур бууж, Сангийн яамны “Жуух бичиг”-ээр ЭХЯ-ны Санхүүгийн хэлтсийн дарга Б.Баясгалан, ХЗДХЯ-ны “Жуух бичиг”-ээр ЭХЯ-ны ТЗУГ-ын Ахлах мэргэжилтэн Ц.Цогзолмаа,МЗХ-ны “Хөдөлмөрийн алдар”-аар ТЗУГ-ын ажилтан Э.Алтандэлгэр, НЗДТГ-ын “Жуух бичиг”-ээр ТЗУГ-ын мэргэжилтэн Г.Хүслэн,НАМЗХ-ны шагналаар ЭХЯ-ны үйлчилгээний ажилтан Д.Гүнрэгмаа, ЭХЯ-ны “Жуух бичиг”-ээр Үйлчилгээний ажилтан Ч.Энхмаа нар шагнууллаа.