Архангай аймаг авто вокзал техникийн хяналтын үзлэгийн төвтэй болно

2017 оны 07-р сарын 06 өдөр, 17 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
arhangai
Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан авто тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх зорилтын хүрээнд баруун бүсэд зорчих зорчигчдын ая тухтай байдлыг хангах зорилготой автовокзал, техникийн хяналтын үзлэгийн төв энэ оны 11 сард ашиглалтанд орно. Өнөөдөр уг барилгын шавыг тавих ёслол болж, УИХ-н гишүүн Г.Тэмүүлэн, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын дарга н.Дэлгэрнаран, аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, аймгийн Засаг даргын орлогч Б.Болормаа, аймгийн авто тээврийн төвийн дарга Б.Түмэнжаргал, Эрдэнэбулган сумын засаг дарга Ж.Гурвантамир нар нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.
АРХАНГАЙ АЙМАГ АВТО ВОКЗАЛ ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫН ҮЗЛЭГИЙН ТӨВТЭЙ БОЛНО
Автовокзал, техникийн хяналтын үзлэгийн төвийн барилга нь 2,3 тэрбум төгрөгөөр баригдах ба барилгын зураг төслийг “Форум арт” компани хийж гүйцэтгэсэн бол барилгын гүйцэтгэгчээр “Гурван тамир” компани шалгарчээ. Энэ төв ашиглалтанд орсоноор 20-30 хүний тогтмол ажлын байр бий болох ба зорчигчдын ая тухыг хангасан хүлээлгийн танхим, амрах өрөө, үйлчилгээний төвүүд байхаас гадна авто тээврийн үзлэг оношилгоог хийх цогц төв болох юм.

АРХАНГАЙ АЙМАГ АВТО ВОКЗАЛ ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫН ҮЗЛЭГИЙН ТӨВТЭЙ БОЛНО
Аймгийн Засаг даргын 2016-2020 он хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Хэрэглэгчээс үйлдвэрлэгч аймаг болох” зорилтын нэгэн томоохон ажил “Архангайд үйлдвэрлэв” худалдааны төв энэхүү авто вокзалын хажууд баригдах юм. Ингэснээр аймгийн иргэдийн орлого, ажлын байр нэмэгдэх юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх