Баяр наадмын өдрүүдэд ажиллах эрүүл мэндийн байгууллагын хуваарь

2017 оны 07-р сарын 10 өдөр, 11 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
54337_105538

Их Монгол Улс байгуулагдсаны 811, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 96 жилийн ойг тохиолдуулан ирэх амралтын өдрүүдэд Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд 2017 оны 07 дугаар сарын 10-наас 07 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Шүд, эрүү нүүрний төв, дүүргийн эрүүл мэндийн төвийн дотор, мэс засал, гэмтлийн кабинет болон Өрхийн эрүүл мэндийн төвүүд 10:00-15:00 цагийн хооронд иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэхээр боллоо.

Нийслэлийн эрүүл мэндийн газраас 2017 оны 07 дугаар сарын 10-наас 07 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хариуцлагатай жижүүр ажиллуулах талаар “Эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохицуулах тухай” НЭМГ-ын даргын А/93 тоот тушаал гарсан байна. Мөн энэ өдрүүдэд Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газарт ажиллах хариуцлагатай жижүүрүүдийг томиллоо.

Баяр наадмын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохицуулах тухай” НЭМГ-ын даргын А/90 тоот тушаалаар Төв цэнгэлдэх хүрээлэн, Сурын талбай, Хүй долоон худагт Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч нар иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлнэ гэж “Нийслэлийн эрүүл мэндийн газар”-аас мэдээллээ. 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. иргэн
     (119.40.103.***)
    2017/07/10 12:13

    өнөөдөр 11 цагт чингэлтэй 12 хорооны өрхийн эмнэлэгт эмчгүй байлаа

    (0) (0)