УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын сонгогдсон тойргийн нэг хэсэг болох Дарь-Эх орчмын иргэдийн хамгийн тулгамдсан асуудал бол ус, цахилгаангүй явдал юм. Тиймээс өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Дарь-Эхийн 2, 21, 27 дугаар хорооны иргэдийн тулгамдсан асуудлыг шийдэж, айлыг цахилгаанд холбуулсан. Харин одоо иргэдийн ундны усны асуудлыг шийдэх ажлыг эхлүүлээд байна. Тэрбээр 27 дугаар хорооны 6 дугаар хэсгийн иргэдийн санал, хүсэлт дээр үндэслэн худагтай болгох ажлыг хийж байна. Энэ хүрээнд Нийслэл Засаг даргын Тамгын газартай хамтран санхүүгийн асуудлыг нь шийдвэрлэх замаар худгийн ажлыг эхлүүллээ.
Тус хорооны иргэдийн хувьд худагтай болно гэдэг нь хамгийн тулгамдсан асуудлаа шийдүүлж байгаа нэг хэлбэр бөгөөд энэ үеэр иргэд Д.Оюунхорол гишүүнд талархснаа илэрхийлж, амжилт хүсч байлаа.