БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл Үндэсний их баяр наадмын өмнө Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас Засгийн газрын хүндэт өргөмжлөл гардлаа. Түүнтэй хамт ажил үйлсээрээ хамт олноо тэргүүлсэн 20 гаруй хүн Засгийн газраас энэхүү өргөмжлөлийг гардан авсан юм. Шагнал гардуулсны дараа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Салбар байгууллагынхаа шилдгээр шалгарсан та бүхэндээ Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Монгол Улсын Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөрөө хэрэгжүүлж, үр дүнд хүргэхэд та бүхний оруулж буй хувь нэмэр, хичээл зүтгэл чухал байсан” гэдгийг онцлон ажлын амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэв.
БОАЖЯ-ны ТНБД Ц.Цэнгэл Засгийн газрын хүндэт жуух хүртлээ
2017 оны 07-р сарын 05 өдөр, 18 цаг 52 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )