Байгалийн онц аюулт үзэгдлийн улмаас 2017 оны зургаадугаар сарын 28-ний өдөр Эрдэнэт – Булганы 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд томоохон хэмжээний гэмтэл гарч, зургаан аймгийн төв болон 160 орчим сумын эрчим хүч доголдож, тасарсан нь сүүлийн жилүүдэд гараагүй гэнэтийн гэмтэл аваар боллоо.
Уг шугамын гэмтлийг засварлаж, хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчинд холбох ажилд мэргэжлийн ур чадвар, хичээл зүгтгэлээ зориулан үр бүтээлтэй ажилласан “ЦДҮС” ТӨХК-ийн 100 гаруй инженер, техникийн ажилтан Та бүхэнд талархал илэрхийлье.
Та бүхэн гурван өдрийн дотор гэмтэл, доголдлыг засварлаж, хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангасан нь нийт инженер, техникийн ажилтнуудын ур чадварыг илэрхийлсэн бодит үр дүнгийн илэрхийлэл байж чадлаа.
Монгол Улсын гал голомтыг сахих нөр их үйлс тань өөдрөг бүтээмжтэй байж, эрчим хүчний салбар ямагт өөдөө тэмүүлэн хөгжихийн ерөөлийг өргөе.
ХҮНДЭТГЭСЭН: Монгол Улсын Засгийн газрын гишүүн,
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД П.ГАНХҮҮ