Гэр хорооллыг хөгжүүлэх сангаас дэмжлэг авах өргөдлийг гэр хороолол, дэд бүтцийн газар хүлээн авна

2017 оны 07-р сарын 03 өдөр, 20 цаг 13 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
6-27-13

Нийслэлийн Засаг даргын санаачилсан энэхүү сангийн журам батлагдан, хамрагдах хүсэлтэй иргэдийн өргөдлийг Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар 2017 оны зургаадугаар сарын 30-ны өдрөөс буюу өнөөдрөөс авч эхлээд байна. Тиймээс Агаарын чанарыг сайжруулах 1, 2-р бүсийн оршин суугч иргэд өнөөдрөөс эхлэн Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар өөрийн биеэр очиж өргөдлөө өгөх боломжтой болж байна.

Хотын дарга энэхүү санг зарласнаас хойш Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Гэр хорооллын дэд бүтцийн газар маш олон иргэн утсаар болон өөрийн биеэр ирж хамрагдах хүсэлтээ илэрхийлж байгаа аж. Үүнээс харахад энэхүү үйл ажиллагаа иргэдэд хүрч, тэдний хэрэгцээ, шаардлагад нийцсэн арга хэмжээ болж чадлаа гэж үзэж байна. Сан байнгын үйл ажиллагаатай байх юм байна.

Эцэст нь хэлэхэд, чөлөөлөгдөж байгаа газар дээр иргэддээ зориулж цэцэрлэг, сургууль, ногоон байгууламж, амрах тохилог орчин бүхий тоглоомын талбай барихаар төлөвлөж байгаа. Мөн эдгээр газарт төсөл сонгон шалгаруулах замаар хямд, чанартай орон сууц барих болно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх