Төмөр замын их засварын ажил наймдугаар сард дуусна

2017 оны 06-р сарын 30 өдөр, 15 цаг 59 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
3b50b78855f2e13394bc3cd5e2a99bac

Төмөр замын засварын ажилд холбоочин, өртөөчин, замынхан, худалдаа үйлчилгээнийхэн гээд бүхий л салбарынхан уялдаа холбоотой ажилладаг. Энэ оны төмөр замын их засварын ажлыг УБТЗ-ын зам засварын машинт станци болон замын албаны ажилтан албан хаагчид Өргөн өртөөнөөс Улаан-Уул хүртэл 30 километр замын их засварын ажлыг гүйцэтгэж байна. Энэхүү зам завсарын ажлын явцтай Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат танилцлаа.

Засварын ажилд нийт 75 ажилчин, 52 машинизаторууд ажиллаж буй бөгөөд засвар хийгдэж буй 30 километрт 18 тахиртай, 9,6 км нь тахир эрчилж байгаа аж.  Нийт зам засварын ажилчдад  Зам тээврийн салбарт хийгдэж буй томоохон бүтээн байгуулалтын ажил, цаашдын бодлого үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэж, тэдний тулгамдаж буй асуудлыг шат дараатайгаар шийдвэрлэж ажиллахаа салбарын сайд илэрхийлээ.

Тавдугаар сард эхэлсэн засварын ажил наймдугаар сард дуусгах төлөвлөгөөтэй ажлаа амжилттай явуулж байна. Одоогийн байдлаар 9,4 км-ын засварыг гүйцэтгээд байна гэж Зам засварын машинт станцийн их засварын цуваан дарга О.Жигжидсүрэн салбарын сайддаа ажлаа танилцуулсан юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх