Дахин санал хураалт долдугаар сарын 7-нд болно

2017 оны 06-р сарын 28 өдөр, 18 цаг 06 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
songuuli11

Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/ хуралдаж, дахин санал хураалтын товын талаар хэлэлцээд, долдугаар сарын 7-нд явуулахаар шийдвэрлэв. Энэ сарын 26-нд болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас М.Энхболд, Ардчилсан намаас Х.Баттулга, МАХН-аас С.Ганбаатар нар нэр дэвшсэн ч олонхийн санал авсан нэр дэвшигч гараагүй.Тиймээс дахин санал хураалт явуулахаар болж, СЕХ-ноос санал хураалтын өдрийг долдугаар сарын 9-нд гэж товлоод байсан юм.

Энэ нь иргэдийн амралт, зугаалга, баяр наадмын цаг хугацаатай давхцаж байгаа тул өөрчлөх шаардлагыг улс төрийн намууд тавьсны дагуу СЕХ-ноос ирах сарын 7-нд дахин санал хураалтыг явуулахаар болжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх