Х.Баттулга, М.Энхболд нарын хооронд дахин санал хураалт явагдана

2017 оны 06-р сарын 27 өдөр, 10 цаг 07 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
энхб(7)

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулга, МАН-ын нэр дэвшигч М.Энхболд нарын хооронд дахин санал хураалт явагдах нь тодорхой болоод байна.

Учир нь нэр дэвшигчид 50+1 хувийн санал авснаар ялалт байгуулах ёстой билээ. Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр дахь санал хураалт явуулах тухай

-105.1-д “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч анхан шатны сонгуулийн нэгдсэн дүнгээр олонхийн санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүнийг хоёр дахь санал хураалтад оруулна”, -105.2-т “Сонгуулийн төв байгууллага хоёр дахь санал хураалтыг анхны санал авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор зарлан, зохион байгуулна” гэж заажээ.

Тиймээс 1984 хэсгийн хорооны мэдээг нэгтгэхээс 1981 хэсгийн хорооны урьдчилсан мэдээллээр Х.Баттулга 517151, М.Энхболд 411154, С.Ганбаатар 409767 иргэний санал авснаар дахин санал хураалтад эхний хоёр нэр дэвшигч тунах нь тодорхой болов.

Харин сонгогчдын ирцийн хувьд 22:00 цагийн байдлаар аймгуудын дундаж 65.53 хувь, нийслэлийн дундаж 66.73, улсын дундаж 66.54 хувийн ирцтэй байсан талаар СЕХ-ноос мэдээлсэн билээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх