НИТХ-ын дарга Ц.Сандуй саналаа өглөө

2017 оны 06-р сарын 26 өдөр, 16 цаг 44 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
2ffdf3955b45352bf976d15fc0785a4b

Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгууль өнөөдөр болж байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй өнөөдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн байранд байрлах сонгуулийн хэсгийн хороонд очиж саналаа өглөө.

Саналаа өгснийхөө дараа НИТХ-ын дарга Ц.Сандуй “Өнөөдөр бид Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгуулиар тав дахь төрийн тэргүүнээ сонгох гэж байна. Аливаа сонгуулийг ил тод, шударга болоосой гэж иргэд маань хүсч байгаа. Миний зүгээс иргэд, сонгогчиддоо хандаж иргэний үүргээ биелүүлж, эрхээ эдлэн сонгуулиа идэвхтэй өгөхийг уриалж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг бол эв нэгдлийн билэгдэл байдаг” хэмээлээ.

Нийслэлийн хэмжээнд нийт 936 мянга 651 сонгогч бүртгэгджээ. Санал авах 403 хэсгийн хороо ажиллаж байгаа юм. Санал авах байрууд 07:00-22:00 цагийн хооронд ажиллана.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх