Халаасны хулгайн гэмт хэргийг үйлдэл дээр нь илрүүлжээ

2017 оны 06-р сарын 24 өдөр, 14 цаг 37 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
19238208_739371016269473_7631040221375147665_o

Нийслэлийн цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид хулгайлах гэмт хэргийг үйлдэл дээр нь илрүүллээ.

Уг хэргийг Улаанбаатар хотод оршин суух хаягтай 1964-1988 онд төрсөн О, О, Т, Б, С, Б, Г, М, Г нар бүлэглэн үйлджээ. Гэмт этгээдүүд Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр “Sky” худалдааны төвийн урд талбайгаас зусланд амрахаар явж буй хүүхдүүдээ гаргаж өгч байсан эцэг, эхчүүдийн гар утас, хэтэвчтэй мөнгө зэрэг эд зүйлийг бүлэглэн хулгайлсныг үйлдэл дээр нь илрүүлэн шалгаж байна.

19402011_739371049602803_6311337905858590701_o

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх