Толбын 111 настай хөгшинд Д.Мурат сар бүр хувиасаа мөнгө өгнө

2017 оны 06-р сарын 21 өдөр, 15 цаг 39 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
19398595_1352862378102327_1446937401_n

Баян-Өлгий аймгаас сонгогдсон УИХ-ын гурван гишүүний нэг  Д.Мурат юм. Тэрбээр  ойрын өдрүүдэд тойргийнхоо Толбо болон Дэлүүн сумдад ажиллав. Иргэд сонгогчидтойгоо уулзан ажлаа тайлагнаж явахдаа нэгэн хачин мэдээ сонссон байна. Толбо сумын нэгдүгээр багийн 111 настай нэгэн хөгшин төрөөс ямар ч тэтгэвэр, тэтгэмж авдаггүй учир  амьдрал нь хүнд байдгийг хүмүүс ярьжээ.  Ашимхан гэдэг тэр өндөр настанд УИХ-ын гишүүн Д.Мурат сар бүр  цалингаасаа 100.000 (зуун мянган) төгрөг өгч байхаар болжээ. Ашимхан гэдэг тэрхүү 111 настны хувьд Монгол Улсын иргэний харьяатаас гарчихсан байсан учраас тэтгэвэр, тэтгэмжид хамаараагүй юм байна.Ийнхүү өндөр уулсын нутгийн 100 давсан хүндтэй настандаа тус дэм болж байгаа нь таатай сайхан үйлс юм.

Б.Цогзаяа

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх