Барилга, хот байгуулалтын яам болон харъяа байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд эхэллээ.
Өдөрлөгөөр хот байгуулалт, газрын харилцаа, геодези зураг зүй, гэр хороолол дэд бүтэц, дахин төлөвлөлт, гэр хорооллыг инженерийн дэд бүтцээр хангах “СЕРВИС ЦЕНТР” төсөл, барилга, барилгын материалын үйлдвэрлэл, орон сууц, нийтийн аж ахуйн салбарынхан, дэвшилтэт техник технологийн мэдээ мэдээлэл, зөвлөгөө үйлчилгээг авах боломжтой.
Ипотeкийн найман хувийн зээл, барилгын зураг төслөөс гадна барилгын зөвшөөрөл, хууль эрхзүйн мэдээлэл зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлэх юм байна. Мөн салбарын голлох Төрийн болон Төрийн бус мэргэжлийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүд өдөрлөгт оролцож байна.
Өдөрлөгт барилгын салбарын судалгаа сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг Барилга хөгжлийн төв, нийслэлийн гэр хороолол, дахин төлөвлөлтөөр Нийслэлийн гэр хороолол дэд бүтцийн газар, газар эзэмших, ашиглах, газрын эрхийн бүртгэл, баталгаажилтын талаар Нийслэлийн газрын алба иргэдэд мэдээ, мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллаж байна.