“БЯЦХАН МИСС”-ын Тунгаагийн охидууд Дэлхийд нэрээ дуурсгасаар байна

2017 оны 06-р сарын 16 өдөр, 13 цаг 06 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
miss

Охин хүүхэд бүрийн мөрөөдлийг бодит болгох үйлсэд амьдралынхаа 15 жилийг зориулж яваа “БЯЦХАН МИСС” Олон улсын байгууллагын тэргүүн Э.Оюунтунгалагийн хүслийг бяцхан миссүүд нь хугалсангүй.

“БЯЦХАН МИСС” ОУБ болон Азийн Модель агентлаг хамтран энэ сарын 8-ны өдөр БНСУ-ын нийслэл Сөүл хотноо “Luxury Brand Model Awards Fashion Week” Азийн загварын наадмын бага насны хүүхдүүдийн төрөлд миссүүдээ сойсон нь санаанд багтамгүй амжилт үзүүллээ.

Дэлхийн 20 гаруй орны 100 орчим төлөөлөгчид оролцсон Азийн загварын фестивалийн тэргүүн байранд БЗД-ын 14-р сургуулийн сурагч С. Содонгоо “Top Kids Model Winner”-ын тэргүүн байрыг эзэлсэн бол ЧД-ын 5-р сургуулийн Түмэнжаргал “Гоо сайхны нүүр царай” номинацид, СБД -ын 1-р сургуулийн сурагч А. Аззаяа, Сэлэнгэ аймгийн ЕБ-ын 2-р сургуулийн сурагч Б.Ганхулан, ЧД-ын 23-р сургуулийн Энхрийлэн нар “LB MA” брэндийн дэргэдэх бяцхан моделууд сертификатын эзэд боллоо.

Дэлхийд нэртэй брэндийг насанд хүрсэн загвар өмсөгчдөөс дутахааргүй үзүүлж, сурталчилж чадсан Монгол бяцхан миссүүдийн туршлага, авъяас чадварыг мэргэжлийн шүүгчид, загвар өмсөгчид дуу нэгтэй хүлээн зөвшөөрсөн нь загварын ертөнцөд ихээхэн дуулиан тариад байна.

Дашрамд дурдахад  “БЯЦХАН МИСС” Олон улсын байгууллагын 15 жилийн ой энэ онд тохиож байгаа ба Олон улсын загварын наадамд оролцох эрх авсанаас хойшхи богино хугацаанд Монгол бяцхан миссүүд томоохон тэмцээнүүдэд удаа дараа томоохон амжилт үзүүлсэн нь Дэлхийн загварын акулуудын анхаарлыг зүй ёсоор татах болжээ.

miss1

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх