Зурхайч, удган Р.Энхээ: Гэгээрлийн зам мөрийг сонгосон хүн хэзээ ч хүнд муу зүйл хийдэггүй

2017 оны 06-р сарын 14 өдөр, 14 цаг 19 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
enhh

Эцэг өвгөдөөс уламжилж ирсэн далд увидас, зурхайн шинжлэх ухаанаар олж авсан эрдэм мэдлэг, гэгээрлийн ач тусаараа олон түмэндээ үйлчилж яваа зурхайч, удган, гэгээрэгч Р.Энхээг эдүгээ мэдэхгүй хүн үгүй болов уу. Тэрээр Шашны их сургуулийг төгссөн анхны эмэгтэй төгсөгчдийн нэг бөгөөд энэ шинжлэх ухаанд нэвтэрхий мэргэжшсэн зурхайч гэдгийг нь нэгэнт хүлээн зөвшөөрсөн юм байна.  

-Нэг үеэ бодвол хүмүүс далд үзэгдэл, юмсын учир шалтгааныг ойлгож мэдэрдэг болж. Таньд энэ мэдрэмж хэзээнээс бий болсон юм бэ?

Манай өвөө, аавын ах далдын юм үзэж хардаг байсан юм билээ. Тэгээд 37 оны хэлмэгдүүлэлтэнд өртөөд 40 гаруйхан насандаа ах нас барсан гэдэг. Тиймээс миний авьяас яахын аргагүй удам дамжсан гэж хэлж болно. Миний хувьд 7 дугаар ангид байх үеэсээ янз бүрийн юм мэдэрч эхэлсэн. Өөрөөр хэлбэл хүнийг юм ярихаас нь өмнө юу ярих гэж байгааг нь мэдчихдэг. Шалгалт дөхөөд ирэхээр надад тэд таарах юм байна даа гэж бодонгуут тэр нь таардаг, миний хэдэн найз охид миний ийм авьяастайг мэддэг байсан.

-Шашны их сургуулийг төгссөн цөөхөн эмэгтэйн нэг гэж дуулсан. Энэ сургуулийг төгссөнөөр ямар мэргэжилтэй болдог юм бэ?

Шашны дээд сургуулийг төгссөнөөр зурхайч мэргэжилтэй, гүн ухааны магистр зэрэгтэй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл зурхайн талдаа мэргэшиж байна гэсэн үг. Үзэж харах шалтгааныг нь тодорхой гаргаад таарсан заслыг нь хийгэээд барцдыг нь засаж өгөх тал дээр илүү чадваржиж байгаа юм.

Бидний амьдарч буй зууныг их гэгээрлийн эрин үе болж байна гэж учир мэдэх хүмүүс хэлэх боллоо. Ер нь гэгээрэл гэж юуг хэлээд байна аа?

Өнөө үед дэлхий дээрх бүх зүйл шинэчлэгдэж амар хялбар болж байна. Хүн мэдээллийн технологиор хөөцөлдөн өөрийгөө олох, таних зав чөлөөгүй байх цаг хугацаа ирж байна. Хүн төрөлхтөнд гэгээрлийн их зам заагч Ошо багшийн “Гүүрээр гарч цааш яв, гүүрэн дээр битгий үлд гэртээ оч” гэсэн нь би гэсэн үзлээсээ сал гэсэн үгийг хүмүүс санаж явах хэрэгтэй. Ингэж чадах юм бол та маш их амар амгаланг мэдэрч чаддаг болно. Мөн үл ялгаварлаж, үл дасаж амьдарваас таныг хамаг бурхад ивээлдээ авна гэдгийг ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл үл дас, үл ялгаварла гэдэг нь хүн болж төрсөн л бол амьдарсан шиг амьдар, харин амьдрал дотор дасч битгий үлд гэсэн санаа юм шүү. Нэг түүх ярьж өгье л дөө. Бурхан багш анх гэгээрснийхээ дараа дуугаа хураажээ. Тэр үед дагинас бурхан багш дээр ирээд та өөрөө гэгээрэх арга замыг хамаг амьтанд зааж өгөөч гэжээ. Багш хариуд нь би гэгээрээд маш их аз жаргалтай байна. Гэхдээ миний ярих зүйлийг хүмүүс ойлгохгүй гэж хэлжээ. Гэтэл дагинас 1000 хүнд номлоход ядаж 1 хүн ойлгох магадлалтай шүү дээ гэж хариулсан байдаг. Тиймээс та бүхэн сэтгэл доторх муу муухай бодлоо гээж амьдралыг сайн сайхнаар бодож сур, хүнийг уучилж, ядуу даржинд тус болж явах юм бол аандаа амьдрал тань тэгшрээд мэдэгдэхүйц нүдэн дээр чинь өөрчлөгдөнө. Тэрнээс гэгээр гэхээр л нэг агуйд ч юмуу ууланд очоод бясалгаад суу гэж хэлж байгаа юм биш шүү. Өөрийн дотор байгаа сайн сайхан чанаруудаа өнгөлж бусдад бурууг хийхгүй л явах юм бол тэр гэгээрч байна аа л гэсэн үг.

-Нөгөө санаа сайн бол заяа сайн гэдэг үг чинь өөрөө гэгээрэл юм байна гэж ойлгож болох уу?

Монголчууд маш ухаантай ард түмэн. Биднээс хэдэн зуун мянган жилийн өмнө амьдарч байсан тэр хүмүүс гэгээрэл буюу зөв явах ухааны тухай хоёрхон үгэнд эвхээд шингээчих чинээний. Ер нь гэгээрлийн ачаар хүн бүх юм төгс гэдгийг мэдэж, хардаг. Харин гэгээрээгүй хүнд өөрөөр харагддаг байх жишээний. Бурханы шашны гэгээрлийн үйлс ерөнхийдөө судрын ёс болон тарнийн ёс гэсэн хоёр замаар явдаг. Судрын зам мөр нь энэрэл нигүүслийг өөрт дадлагажуулах арга зүйд тулгуурлан сүнсээ ариусгадаг бол тарнийн арга зүй нь амин дусал, хий дуслыг эрхшээн бясалгасанаар сүнсээ хялбар гэгээрүүлдэг. Эртнээс нааш хүн төрөлхтөн гэгээрлийн алтан үе ирэхийг ерөөж эш бошго гаргаж хүсэн хүлээж ирсэн.  Эртний судрууд дахь эшийн дагуу өнөөдөр хүн төрөлхтөн эх дэлхийгээ өөрсдөө устгах хэмжээнд ирээд ойлгож ухаарна гэж бичсэн байдаг. Гэтэл тэр сударт бичсэний дагуу хүн төрөлхтөн өөрсдийгөө болон байгаль орчноо хордуулаад эхэлсэн. Ийм л эрин үед бид, хүмүүс сүнснийхээ хүчирхэг байдлыг олж авах нь өөрийгөө аврах арга зам мөн. Дэлхийгээр тархаж буй энэ их химийн хор, цацрагын асар их нөлөөлөл дунд эрүүл саруул байж хэрхэн амжиж гэгээрэх вэ гэдэг нь чухал юм шүү. Ер нь тэгээд  гэгээрлийн зам мөрийг сонгосон хүн хэзээ ч хүнд муу зүйл хийдэггүй

-Уучлаарай, бид шинжлэх ухаан техник технологийн эрин зуунд амьдарч байна. Хүний хувь заяаг тарни унших төдийгөөр өөрчилнө гэдэг үнэмшил багатай санагддаг?

Шинжлэх ухаан өөрөө далдын хүчийг хүлээн зөвшөөрдөг болсон шүү дээ.Би цөөхөн шавьтай. Тэд маань гэгээрэлд тун ойртсон хүмүүс байдаг. Хүн төрөлхтөн өдөр тутмын аар саархан бодолдоо умбан  мөнхийн амьдралын агуу зүйлсийг анхаарах цаг завгүй л байна. Хүмүүс нас нөгчихөөрөө нөгөө ертөнц рүү сохор зоос ч авч явж чадахгүй. Гагцхүү энэ насандаа хуримтлуулсан бүхий л мэдлэг туршлага дараагийн төрөлд дамждаг гэдгийг хатуу санах хэрэгтэй.

Хүмүүсийн жаргал зовлонг хуваалцаж байдаг болохоор зовлонг нь үүрдэг гэж дуулж байсан. Тийм зүйл байдаг юм уу?

Залуу байхад муу талын энергийг өөртөө шингээдэг, тэр нь бие махбод болон амьдралд нөлөөлдөг л байлаа. Одоо бол заслаа өөрөө хийчихдэг болохоор тийм зүйлгүй болсоон. Нэг ёсондоо олон хүнд буян хийхээр сайн энерги нь ихэсдэг юм билээ. Тэгээд ч бусдын төлөө сэтгэл гаргах хамгийн сайхан ажил шүү дээ.

-Одоо ар гэрээс нь хэн нэгэн хүн заавал гадаадад амьдардаг болж. Энд байгаа гэр бүл нь тэндээ байгаа хүний заслыг хийлгэж болдог уу?

Жил, нэр, зураг нь байхад гэр бүл нь эндээс засал хийлгэж болдог. Өөрөөр хэлбэл цаг хугацааг нь тохироод тэр талдаа нөгөө хүн сүсэглээд байж байхад засал яг нөлөөлдөг. Тэрнээс хол байлаа гээд сул ойр байлаа гээд хүчтэй гэсэн ойлголт байдаггүй.

-Таныг олон жил өвдөөд эдгээгүй галзуурсан хүнийг эдгээсэн гэж дуулж байсан юм байна?

Хүмүүс өвчин зовлонд нэрвэгдээд арга ядсан үедээ л бурхан сахиусанд итгэдэг шиг байгаа юм. Тэр ч үүднээс олон жил өвчин зовлонд ээрэгдсэн, бүр 14 жил галзуугийн байдалд байсан хүн надад хандаад эдгэрч байсан. Хүн сонсоход худал юм шиг боловч номын хүч ямар агуу вэ гэдгийг биеэрээ үзсэн хүн л мэднэ дээ.

-Тань дээр байр, машинаа зарах гэсэн хүмүүс их ирдэг гэж дуулсан?

Миний хувьд ямар ч хүнд тус болчих юмсан гэсэн үүднээс ханддаг учрааас хийлгэсэн засал нь хүртэл зөв хүрч байх шиг байдаг. Саяхан нэг залуу Энхээ эгч ээ би байрны үнээ буулгахгүйгээр зармаар байна, туслаач гээд ороод ирсэн. Засал хийлгээд явсаны хэдхэн хоногийн дараа зарах гэж байсан үнээсээ илүү зарчихлаа гээд ороод ирж байсан. Иймэрхүү зовлон жаргал ярьсан бүхний жишээг яриад байх юм бол өнөөдөр гүйцэхгүй ээ.

-Сүүлийн үед гэр бүлгүй, үр хүүхэдгүй нас хэвийсэн хүмүүс их болж. Тийм хүмүүс ирж байна уу?

Үр хүүхэдгүй, хань ижилгүй 30,40 гарчихсан хүмүүс зөндөө л ирж байдаг. Үзэхээр ханийн заяа нь харлачихсан, өөрөөр хэлбэл хаалт хийчихсэн, ханьтай болгохгүй хараал хийлгэчихсэн, ямар ч хүнтэй ханилаад тогтохгүй яваад өгчихсөн хүмүүс зөндөө байдаг.

-Ханийн тэнгэр дуудах заслыг хийлгэсэнээр үнэхээр хань ижилтэй болчих уу тэгээд?

Тэгэлгүй яахав. Гал тахих, ханийн тэнгэр дуудсанаар хүн сайн хань ижилтэй учирдаг. Би хэн нэгэнд муу санахыг хүсдэггүй. Заримдаа гэр бүл салгая, хараал хийлгэе гэсэн хүмүүс ирдэг. Тийм хүнийг би ерөөсөө хүлээж авдаггүй. Угаасаа санаа сайн бол заяа сайн гэж үг байдаг шүү дээ. Сайн санаж л явах юм бол угаасаа хүний ажил төрөл өөдөө өөдрөг байдаг юм шүү. Хэрвээ надтай уулзаж тус дэм авахыг хүсвэл 99993289 утсаар хандаарай

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх