Өнөөдрийн дорны зурхай

2017 оны 06-р сарын 18 өдөр, 08 цаг 55 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
hulgana

-Аргын тооллын 6 сарын 18. Ням (Адьяа) гараг /2017/
-Билгийн тооллын 24, улаан хулгана, дэлгэрүүлэгч-26 од, ус суудал, 4 ногоон мэнгэ, үхэхийн барилдлагатай өдөр. Их хар өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:52-20:54.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40) болой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул өвчин, эмгэг ирнэ цээртэй.
-Бич, луу, хулгана жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь жилтэн сөрөг муу.
-Замд гарах, анд нөхөр болох, гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх, их хүмүүн тушаал нэмэх, хурим хийх, үр тариа цэцэг жимс тарих, мал адгуус сургах, эм найруулах, эрдэм ном сургах, лам болох, буяны үйл, шинэ барилгыг ашиглалтанд оруулах, худалдаа хийх, мал адгуус муулах үйлд сайн. Төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хүүхэд үрчлэн авах, улаан идээ авах, хутга мэс ирлэх, архи уух, орон байшингийн суурь тавих, шинэ гэр барих, хүн мал самнах, ханах, төөнөх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, шинэ хувцас эсгэх, бурхан шүтээн амилуулж ном уншуулахэд муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.

Зурхайч Д.Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх