ЭХЯ-ны “Нээлттэй хаалганы өдөрлөг” – Гэрэлгүй, хүчдэлийн уналттай айл өрхийн хүсэлтийг хүлээн авч, холбогдох мэдээллийг өгч үйлчилнэ

2017 оны 06-р сарын 12 өдөр, 13 цаг 51 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
????????????????????????????????????

Монгол Улсын Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг сурталчлах хүрээнд “Эрчим хүчний салбарын нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг  энэ зургаадугаар сарын 12-13-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байна.

Тус өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаанд Эрчим хүчний сайд П.Ганхүү, дэд сайд Т.Гантулга, Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан болон салбарын албаны хүмүүс, иргэд оролцож байна.

Арга хэмжээг нээж Эрчим хүчний сайд П.Ганхүү МУ-ын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаар танилцуулаад “Монгол улсын Эрчим хүчний нэгдсэн системийн өсөн нэмэгдэж буй хэрэглээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, импортын эрчим хүчний хэмжээг бууруулах зорилгоор одоо үйл ажиллагаа явуулж буй Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг 35 МВт-аар, Чойбалсангийн дулааны цахилгаан станцыг 50 МВт-аар, Дулааны гуравдугаар цахилгаан станцыг 250 МВт-аар тус тус өргөтгөх шийдвэрийг гаргаад байна. Энэ шийдвэрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллаж байгаа бөгөөд Эрдэнэт, Дарханы дулааны цахилгаан станцын өргөтгөлийн ажлыг хийх гйүцэтгэчийг шалгаруулан гэрээ байгууллаа.

Сэргээгдэх эрчим  хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологийг нэвтрүүлэх зорилтын хүрээнд Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт 10МВт-ын суурилагдсан хүчин чадалтай нарны станцыг 2017 оны 1 дүгээр сард ашиглалтад орууллаа.

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд гэр хорооллын бүсэд одоо үйл ажиллагаа явуулж буй нийт 123 халаалтын зуухыг буулгаж, хэрэглэгчдийн төвлөрсөн дулаан хангамжид холбож эхэллээ” хэмээлээ.

Өдөрлөгт Эрчим хүчний яамны харъяа 30 орчим үйлдвэр, компани оролцож байгаа бөгөөд талбай дээрээс шууд үзүүлэх үйлчилгээ

  •  http://my.tog.mn хэрхэн ашиглах тухай зөвлөгөө, мэдээлэл
  • Цахилгаан хэрэглээндээ хэрхэн хяналт тавих талаар зөвлөгөө
  • Гэрээний мэдээлэл шинэчлэнэ,
  • Тоолуурын заалт шалгах хүсэлт хүлээн авна,
  • Цахилгааны төлбөр хураана (᠌пос машин),
  • Цахилгаан эрчим хүчний болон бусад үйлчилгээний үнэ тарифын мэдээлэл,
  • Орон сууцны борлуулалтыг хүлээлгэж өгөхөд шаардлагатай  мэдээлэл, зөвлөгөө,
  • Ажлын захиалга хүлээн авна,
  • Санал хүсэлт, өргөдөл хүлээн авна,
  • Тоолуурын баталгаажуулалтын тухай мэдээлэл, зөвлөгөө,
  • Тоолуурын заалтыг хэрхэн авдаг тухай мэдээлэл,
  • Цахилгаан хэмнэх энгийн аргууд
  • Техникийн нөхцөлийн тухай мэдээлэл, зөвлөгөө өгч, хүсэлт хүлээн авна,
  • Гэрэлгүй, хүчдэлийн уналттай айл өрхийн хүсэлтийг хүлээн авч, холбогдох мэдээллийг өгнө,
  •  Дэд станц, цахилгаан дамжуулах шугамыг ашиглалтад хүлээн авах, сүлжээнд залгах, өмчлөл шилжүүлэхтэй холбоотой мэдээлэл, зөвлөгөө өгнө.

Иргэн та энэ өдрүүдэд ирж цахилгаан, дулааны эрчим хүчний хангамжтай холбоотой санал, хүсэлтээ гаргаж, өөрт хэрэгцээтэй мэдээллээ аваарай.

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123
123

123
123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123
123

123

123

123

123

123

123

Эх сурвалж: Гэрэл зургийг MPA.mn

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх