Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь нийслэлийн 8 дүүрэг, Төв аймгийн 16 сумын нутаг дэвсгэр дэх 350 мянга гаруй хэрэглэгч буюу Монгол Улсын нийт хүн амын 50 орчим хувийг цахилгаан эрчим хүчээр хангах үйл ажиллагаа эрхэлдгээрээ эрчим хүчний дотоодын зах зээлд томоохон байр суурийг эзэлдэг, 85 жилийн түүхтэй, салбарын ууган компаниудын нэг юм.
Тиймээс ч Эрчим хүчний яамнаас нийслэлд зохион байгуулж буй эрчим хүчний салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т онцгой ач холбогдол өгч, өргөн бүрэлдэхүүнээр оролцоно.
УБЦТС ТӨХК-ийн хэрэглэгчид Сүхбаатарын талбайд байрлаж буй нэг цэгийн үйлчилгээний асраас 6 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд 15 нэр төрлийн үйлчилгээг авахаас гадна сүүлийн жилүүдэд үйл ажиллагаандаа шинээр нэвтрүүлээд байгаа цахим үйлчилгээний http://my.tog.mn, түгээх сүлжээний өгөгдлийн менежментийн Arc GISсистемүүдтэй танилцах боломжтой.
Талбай дээрээс шууд үзүүлэх үйлчилгээний нэрс:
· http://my.tog.mnхэрхэн ашиглах тухай зөвлөгөө, мэдээлэл
· Цахилгаан хэрэглээндээ хэрхэн хяналт тавих талаар зөвлөгөө
· Гэрээний мэдээлэл шинэчлэнэ
· Тоолуурын заалт шалгах хүсэлт хүлээн авна
· Цахилгааны төлбөр хураана (᠌пос машин)
· Цахилгаан эрчим хүчний болон бусад үйлчилгээний үнэ тарифын мэдээлэл
· Орон сууцны борлуулалтыг хүлээлгэж өгөхөд шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө
· Ажлын захиалга хүлээн авна
· Санал хүсэлт, өргөдөл хүлээн авна
· Тоолуурын баталгаажуулалтын тухай мэдээлэл, зөвлөгөө
· Тоолуурын заалтыг хэрхэн авдаг тухай мэдээлэл
· Цахилгаан хэмнэх энгийн аргууд
· Техникийн нөхцөлийн тухай мэдээлэл, зөвлөгөө өгч, хүсэлт хүлээн авна
· Гэрэлгүй, хүчдэлийн уналттай айл өрхийн хүсэлтийг хүлээн авч, холбогдох мэдээллийг өгнө
· Дэд станц, цахилгаан дамжуулах шугамыг ашиглалтад хүлээн авах, сүлжээнд залгах, өмчлөл шилжүүлэхтэй холбоотой мэдээлэл, зөвлөгөө
Та бүхэн өргөнөөр хүрэлцэн ирнэ үү.