“ТҮК”-ийн ажилтан зодсон гэх асуудлыг шалгаж байна

2017 оны 06-р сарын 10 өдөр, 20 цаг 20 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
149679675459374e524f739

2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр олон нийтийн сүлжээнд тохижолт үйлчилгээний ажилтан 50 орчим насны эрэгтэйг хоёр эмэгтэй зодсон талаарх бичлэг тавигдсан.

Уг үйл явдлын мөрөөр СХД-ийн 3-р цагдаагийн хэлтсийн алба хаагчид ажиллагаа хийн, гомдлын бүртгэлд авч шалгахад СХД-13 хорооны нутаг дэвсгэрт байрлах Өнөр хорооллын 11 дүгээр байрны хойд талын засмал зам дээр болсон ба тохижолт үйлчилгээ компаний ажилтан иргэн Э-ээс тайлбар мэдүүлэг авч, шалгалтын ажиллагаа эхлүүлсэн.

Бичлэг дээрх хоёр эмэгтэй болох Б, Н нарыг олж тогтоон мэдүүлэг, тайлбар авч. Иргэн Э-г шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газарт үзүүлж, гэмтлийн зэрэг тогтоолгохоор тогтоол хүргүүлэн холбогдох ажиллагааг хуулийн дагуу хийж ажиллаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх