“Приус” зэрэг зарим автомашины онцгой албан татварыг тэглэж, татварыг буцаан олгоно

2017 оны 06-р сарын 09 өдөр, 20 цаг 02 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
pruis

Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2017 оны 06 дугаар сарын 09-нд боллоо.

Хуралдаанаар хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашины Онцгой албан татварын хэмжээг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл “0” хувиар, 2017 оны 07 дугаар сарын 01-нээс өдрөөс эхлэн 50 хувиар тогтоолоо.  Засгийн газрын уг тогтоолыг 2017 оны 06 дугаар сарын 09-нөөс эхлэн дагаж мөрдөх юм. Дээрх төрлийн автомашинуудад манай улсад хамгийн их эрэлттэй байдаг “Приус” зэрэг цахилгаан болон хос тэжээлт автомашинууд багтаж байгаа юм.

Засгийн газрын уг тогтоолтой холбогдуулан 2017 оны 05 дугаар сарын 01-нээс 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд Монгол Улсад оруулж ирсэн дээрх төрлийн автомашинуудад ногдуулсан Онцгой албан татварыг буцаан олгохоор болов. Энэ хугацаанд 375 ширхэг хос болон цахилгаан тэжээлт, мөн хийгээр ажилладаг автомашинуудыг Монгол Улсын хилээр оруулж ирсэн бөгөөд 691 сая төгрөгийн онцгой албан татвар төлсөн байна.

Уг тогтоолын хэрэгжилтийг шуурхай хангаж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгов гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Бяцхан Төгөл Хотхон Утас: 99118457
     (27.123.214.***)
    2017/06/09 21:28

    Шарга морьт зусланд цэвэр агаарт харуул хамгаалалттай, халуун хүйтэн устай, шалнаасаа халдаг, дотроо 00-той , цэвэр тохилог өвлийн болон зуны байрууд түрээслүүлнэ.

    (0) (0)