Хүний, өөрийн нийлсэн 31 хүүхдийг өсгөж яваа М.Сарнай гэх сайхан сэтгэлт бүсгүйг Монголчууд андахаа больсон. Тэдэнд олон байгууллага, хувь хүмүүс тусламжийн гараа сунгаж байгаа. Тэгвэл өнөөдөр “Говь кашмер”-ийн хамт олон сэтгэлийн бэлэг болгон М.Сарнай бүсгүйн хүүхэд бүрт ноолууран хөнжлөө бэлэглэжээ.
М.Сарнай “Хүүхдүүд маань дөрвөөс тавуулаа дундаа нэг хөнжилтэй өвөлждөг байсан, одооноос даарахгүй сайхан боллоо” хэмээн баярласан сэтгэлээ илэрхийлсэн юм. Сайн үйл бүхэн дэлгэрэх болтугай.