АНУ-ын Нью-Йорк хотод дэлхийн холын зайн гүйлтийн 10 өдрийн “Self-transcendece” уралдаанд түрүүлсэн Б.Буджаргал зургаадугаар сарын 06-нд эх орондоо иржээ. Тэгвэл БТГС-ын дарга, гавьяат тамирчин Ц.Шаравжамц өчигдөр түүнийг хүлээн авч уулзсан бөгөөд оролцсон тэмцээнийх нь талаар халуун дулаан яриа өрнүүлэв. Түүний хувьд 22 дахь удаагийн тус тэмцээнд дөрвөн удаа оролцохдоо нэг алт, дөрөв, тав, 10 дугаар байрт орсон тухайгаа хуучилсан юм. Мөн цаашид оролцохоор зорьж буй тэмцээн уралдааныхаа талаарх мэдээллээсээ хуваалцав.
Б.Буджаргал эх орондоо иржээ
2017 оны 06-р сарын 08 өдөр, 10 цаг 45 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )