Нийслэлээс 100 гаруй км зайтай Багануур дүүргийн 2 дугаар хорооны нутагт байдаг Ёнгор шаддив даржаалин гэх бяцхан хийд,түүн дотор чимээгүйхэн сууж буй бурхан багш хандах хайхрах эзэнгүй хог мэт хаягджээ.
Сүүлийн 10 гаруй жил хэдэн засаг солигдсон ч Багануурын дарга нарын хэн нь ч бурхан багш руу хяламхийсэнгүй. Өнөө хэр бурхан багш мартагдсан хэвээр өрөвдөлтэйеэ уйтгарлана. Эргэн тойронд байсан хашааг нь хулгайч нар тоносоор дуусгажээ.
Хашааны хаалга,хийд рүү орох хаалганд цоож зүүснийг бодвол эзэнтэй ч юм шиг. Хашаан доторхи эд зүйлс нар салхинд гандсаар зэвхий даажээ. Ялаархсан адуу,айлуудын үхэр мал хийдийн хашааг эзэн нь юм шиг бараадан зусна,хаваржина,намаржина. Орон гэргүй тэнүүлчид,архичид хийдийн хашааг эзэгнэнэ.
Хийдийн цонх бүгд хагарсан,хашаан доторхи вагончик хүн, амьтны ялгадас хог новшоор дүүрэн. Нэгэн цагт хийдэд буян номын ажил ундарч байхад вагончик нь цайны газар байсан юм. Лам нарт манж цав бэлддэг, сүсэгтнүүд орж гардаг нэг их сайхан бүлээн дулаан энергитэй байж билээ. Хийдийн хагархай цонхны завсраар харвал, лам нарын жавдан,сандал ширээ гээд тэнд байсан бүх эд хогшилд бүтэн юм алга. Харин шилэн хоргон дахь бурхан багш үг хэлдэг бол “намайг эндээс аваач” гэх шиг дэндүү гунигтай дүнсийнэ. Бурхан багшийн өмнө арц хүж уугиулдаг том жижиг олон бойпор,тахилын цөгц гээд өчнөөн юмс байдагсан.
Харин одоо тэр гэхийн тэмдэггүй баахан тоос шороо,хог новштой хутгалдсан цөгц юмуу гэлтэй зүйлс газраар хөглөрсөн харагдана. Харин хурал хурж байх үеийн цан,хэнгэрэг,ном судар,олбог хивс,шашны эд өлгийн зүйлс хаана байгааг бүү мэд. Уг нь энэ хийдийг 1992 онд Монгол Улсад бурхан ном сэргээх үеэр өндөр настан Я.Норов хэмээх эрхэм хүн өөрийн үр хүүхэд, ах дүүс, сүсэгтэн олны дэмжлэгтэйгээр Сүсэгтний холбооны салбарыг Баганууртаа анхлан байгуулж,Ёнгор шаддив даржаалин хийдийн хурал номыг сэргээж, сайхан зам мөр гаргасан билээ.
Өвгөн ламын буянаар тэр хийдийн нэр хүнд сэргэж,хэдэн жил лам хуврагтай,хурал уншлагатай сайхан газар болон хөгжсөн түүхтэй. Багануурынхан байтугай зүүн аймаг,сумдынхан ирж буян заяагаа даатган залбирч хурал ном хуруулаад сэтгэлийн жаргал эдлээд буцдаг байсан билээ. Одоо тэр сайхан цаг хүмүүсийн сэтгэлд гэгээн дурсамж болон үлджээ. 1994 оны 11 дүгээр сарын 11-ний билэгт сайн өдөр Ёнгор хийдэд бурхан багш залах нар гийсэн ёслол болж билээ. Тэр үед Номч мэргэн багш Бакула Ренбүчи,Жода Ренбүчи,Гандантэгчинлэн хийдийн хамба лам Чойжамц нар олон шавь , балинч тахилч нар дагуулан хүрэлцэн ирж бурхан багшийг равнайлан шүншиглэсэн билээ.
Улс орон даяар ардчиллын салхи сэвэлзэж,шашин номын үйл сэргэж эхлэх үед Я.Норов лам анх хоёр гэр барьж, хурал номыг эхлүүлж байсан бол энэ өдөр хоёр метр өндөр бурхан багшийн суумал дүрийг хийддээ залан авчирсан нь тэр. Чухам сайны барилдлага байсныг тухайн үед шашин номын дээд лам нар ярьж байж билээ. 1937 онд сүйтгэж, үнс нурам болгосон Ёнгор шаддив даржаалин хийдийн үйл ажиллагааг сэргээж,шавь нараа бэлтгэж сэтгэлийн дуудлагаараа уйгагүй зүтгэж байсан эрхэм Я.Норов ламыг нутгийнхан одоо ч дурсан ярина. Өвгөн багшаараа “хагархай га” заалгаж, өдгөө номын эрдэмд тэгширсэн шавь нараас Энэтхэгт арван хэдэн жил номын мөр хөөж яваа нь ч байна.
Гандантэгчинлэн, Ламрим дацан,Дашчойлон хийдэд шавилан суугаа нь ч байна. Тэд багшийнх нь сэтгэл зүрх,хөлс хүчээ зориулан босгосон бүхнийг сүйтгэж устгасныг харамсан халаглах юм билээ. 1998 онд номын багшийн бие чилээрхэх болсон тул хийдээ дүүргийн ИТХ-д хууль журмын дагуу тушаахдаа ном судар,бурхан шүтээн,хонх дамар,хүрд,хөргөгч,шүүгээ сандал гээд бүх эд хөрөнгө хогшил юу байсан бүгдийг шавь М.Нямдорждоо хүндэтгэлтэйгээр хүлээлгэн өгчээ. Тэр үеийн 5 сая төгрөгийн хөрөнгө гэдэг одоогийнхтой харьцуулшгүй гэдгийг учир мэдэх хүмүүс ярих юм.
Бас дээр нь хийдийнхээ дансанд сүсэгтнүүдийн хандивласан 500 мянган төгрөгийг тоо ёсоор өгсөн байна. Түүнээс гадна хийдээ гэр хорооллоос Багануурын төв рүү нүүлгэж, хоёр гэрт хурал номын ажлыг нь жигдрүүлсэн байна. Ингэхдээ ирэх жилээс шинэ хийдтэй болоорой гээд байшин барих мод , материалыг гэрийнх нь гадаа буулгаж хураажээ. Харин “шинэ хийдээ бариад бурхан багшаа залж авчраарай,хуучин хийдээ яахыг өөрөө мэд” гэж захисныг шавь нь биелүүлсэнгүй. Үнэ хүрэх болгоныг зарж мөнгө болгоод гадагшаа гарсан дуулдана. Дараа нь хичнээн ч хүн эзэн суусныг мэдэх аргагүй. Бурхан багшаас бусдыг дуусгасан бололтой. Одоо тэр хийд Багануурын хамгийн үнэ хүндгүй балгас болон үлджээ.
Дүүргийн үе үеийн дарга нарын нүдэн дээр сүйдэж байгаа хийд дотор шүншигтэй бурхан байгаа гэж бодохоор үнэхээр харамсмаар. Сэтгэл муутай хүмүүс бурхан багшийг олон жил зовоолоо. Хүний сэтгэл шингэсэн болгоныг сүйтгэж хаяад арилсан хүмүүсийг олж хариуцлага ярих цаг болсон байлтай. Монгол Улсын хуулиар ял асуух ёстой. Тэр бурханыг Г.Логийрааз гэдэг уран барималч залуу аавын хамт бүтээсэн юм. Ердөө хоёрхон ийм бурхан бүтээгээд нэгийг нь Я.Норов ламтанд,нөгөөг нь Бакула Ренбүчид өгсөн түүхтэй. Одоо ч бурханы нэг нь Бакула багшийн Бэтүб хийдэд залаастай хэвээр буй. Харин Ёнгор шаддив даржаалин хийдэд залагдсан бурхан багш шорон мэт нүхнээс хэзээ гарахыг хэн ч таашгүй. Энэ бүх түүхийг дурсан хэлэхийн учир нь монгол хүн “бурхан өршөө” хэмээн залбирдгийг сануулах гэснийх.
Н. Хатанжаргал
Zasvar huugeed saihan bolgood udaj ba deer ueiin l zurag ba sh dee
Тэр чинь Бурхан юм бол өөрийгөө засаж тордог. Тэр чинь амь амьсгалгүй хүний хоцрогдсон үеэ өнгөрөөсөн бүтээл учраас түүхийн хуудаснаас арчигдаг
Бидний бурхан Мөнх хөх тэнгэр болохоос чиний будда, шавар бурхан чинь биш мэдэв үү малаа. Байгуулаад босгоод өгсөн юм бол арчлаад аваад явах нь тэр хийдийн лам нарын асуудал биз дээ. Юу гэж төр засагт буруу өгөөд байгаа мал вэ
Угаасаа бурхан шийтгэнэ тэр бол гарцаагүй. Бурхантай тэрслэх муу гэдгийг бүгд мэддэг. Нэг л өдөр бурханаар тоглосныхоо хариуг буруутай хүн болгон хүртэнэ. Юу үнэн бэ,тэр үнэн шүү
Дарга нар удирдах чадвар сэтгэл аль аль нь байхгүйгээс хүний босгосон хийд залсан бурхан шүтээнийг хог болгосон гэдгийг ойлгодоггүй хөлдүү толгойтой хүмүүс бас байнаа айн… Бүх юм тэнгэрээс хамаарна. нэг л өдөр ниргүүлнэ дээ.Бурхан харж л байгаа.
Төр, шашны харилцааг зохицуулах тухай хууль байгаа. Хуулиндаа Шашин нь төрөө дээлэлж, Төр нь шашнаа хүндэтгэнэ гэсэн байдаг шиг санагдаад байна. Гэхдээ ганцхан шарын шашныг хэлээгүй байх. Монгол улсад шашин шүтэх, эс шүтэх нь хүний эрхийн асуудал. Тэр дундаа ямар шашныг шүтэх нь шүү. Тэгэхээр Монголд лал, есүс болоод тэдгээрийн олон урсгал бий. Шарын шашны та нар шиг гуйлга гуйж бадар бариад, төр засгаас тусламж гуйгаад явж байгаа өөр шашны төлөөлөл байхгүй байх шүү. Бүгд хууль, шүүхийн өмнө, нийгэмд эрх тэгш байх ёстой бол зөвхөн та нарт төр илүү харж туслах ёстой биш шүү. Тэгээд ч туслах ёстой ч биш. Монголын соёл уламжлал гэх гэж байгаа бол хуц. Та нараас болж Монголчууд олон зуун жилээр хоцрогдож, хорогдож, бүдүүлэг явж ирсэн нь гарцаагүй үнэн билээ. Өөрсдөө наад шашиндаа шинэчлэл өөрчлөлт хийж, хөгжүүл. Төрийнхөн ч гэсэн зээл тусламж өгч өөгшүүлдэгээ бол. Тийм бол аль алиныг нь ч ялгахгүй өөд тат.
Энэ сэтгүүлч үүнийг оруулж байгаад дараа нь засагдсан сэргэснийг нь оруулж одоогийн Засаг даргыг нь магтах гэж оролдож байна уу Өнөөдрийн байдлаар энэ хийд маань тус хорооны унаган хүүхэд залуучуудын өөрсдийн зорилго тэмүүлэл, ээж аав эмээ өвөөгийнхөө хүслээр жигүүрлэн энэхүү хийдийг засч сэргээн сайхан болгосон байгаа шүү. Тус хороонд амьдардаг 100-аад айлаас хандив тусламж авч залуучууд өөрсдийн гараар сэргээсэн гэсэн.
Дүүргийнхээ боловсрол, эрүүл мэнддээ анхаарал тавь элэнцэгний чинь бурхан шашин. Наад багануур чинь боловсролоор нойл цохиж, түрүйний бөөснүүд нь толгой дээр нь гарцгаасан байна. Эсвэл нэг мөсөн шашны хот болгоод нийтээрээ лам бөө болцгоовол таарна
Ойлгосонгүй, юун дарга юун хийд вэ. Элий балай юмуу. Бичиж суухаар өөрөө очиж өөд нь татаач.
Энэ хийдэд дарга нар биш лам нар л суудаг баймаар юм. Даргад хийд шашин тийм их хамаатай юм уу? Хувилгаан хамба Чойжамц гуай минээ. Аль цагийн УСК-г лам нарыг л муу гэдэг Баян хүнийг өөдгүй гэдэг гээд л баячуудад зусардан үглэхийн оронд орон хийдээ өөд нь татаачдээ