Өөрийн, хүний нийлсэн 31 хүүхдийг өсгөж бойжуулж яваа М.Сарнай хэмээх ачтай бүсгүйд Завхан аймгийн Шилүүстэй сумын малчин Очирбат Толгойтод хоёр айлын газар бэлэглэлээ. Олон хүүхдийн ээж Сарнай хүүхдүүдээ тавтай тухтай амьдруулахын тулд өөрийн гэсэн байр савтай болохыг хүсдэг. Түүний хүүхдийн хөгжлийн төв байгуулах мөрөөдлийг дэмжиж,ийнхүү хоёр айлын нэлээд том газартай болгосон малчин Очирбатад талархая.
М.Сарнайд тусламжийн гараа сунгаж байгаа олон арван байгууллага,хүмүүсийн буян заяа дэлгэрэх болтугай.
ДЦС-4 ТӨХК-ийн хамт олон “Сарнай хүүхдийн төв”-д 2,293,380 төгрөгийн хандив өргөсөн юм. Уг төвийг байгуулах зорилготой “Нэг хүн,нэг тоосго” хандивын аянд нэгдэж байгаагаа ДЦС-4 ТӨХК-ийн 1900 гаруй ажилтан, албан хаагчид илэрхийлжээ. Сайн сэтгэлийн үзүүрт шар тос гэдэг билээ.