В.Путинийг америкууд гэмт хэргээс илүү сонирхжээ

2017 оны 06-р сарын 06 өдөр, 13 цаг 01 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
putinn

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиний «Воскресный вечер» (Sunday Night) хөтөлбөрийн сэтгүүлч Мегин Келлид өгсөн ярилцлагыг NBC News сувгаар 6,1 сая америкууд үзсэн байна гэж Adweek мэдээлжээ. Америк сэтгүүлчийн асуултад хариулахдаа В.Путин орос хакерудын тухай онцолсон байна. Оросын тэргүүнтэй хийсэн ярилцлагыг америкууд хамгийн ихээр шимтэн үздэг гэмт хэргийн нэвтрүүлгээсээ илүү сонирхжээ. Гэмт хэргийн нэвтрүүлгийн дугаар гарах болгонд 4.9 сая орчим үзэгч телевизорынхаа өмнө суудаг аж. Петербургт болсон олон улсын эдийн засгийн чуулгын үеэр хийсэн ярилцлагыг хөтөлсөн сэтгүүлч Келли Оросын ерөнхийлөгчийг “хүнтэй их эвсэг дулаан харилцдаг,хүндэтгэлтэй ханддаг юм байна” хэмээн онцлоод тэрээр миний гэр бүлийн талаар сонирхож,бас өөрийн гэр бүлийн талаар ярьсан гэжээ

Уг чуулга уулзалтын 6 сарын 2-ны хуралдааныг В.Путин нээсэн юм. Тэрээр түүнд баяр хүргэж алга ташиж угтсан төлөөлөгчдөд “Болно!”(“Вольно”) гэж хэлсэн нь хүмүүст таалагджээ. Келлитэй ярилцаж дуусахдаа ч бас тэгж хошигносон байна.

Н.Намуун

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх