Хөвсгөл нуурын орчимд ариун цэврийн байгууламж барина

2017 оны 06-р сарын 05 өдөр, 13 цаг 17 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
huvsgul

Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газар Хатгал тосгон дахь усан зогсоолын орчимд нийтийн авто зогсоол байгуулахаар болсон билээ. Уг зогсоолд бохирыг  соруулдаг, битүүмжилсэн танктай 50 хуурай ариун цэврийн байгууламжийг 2017 оны зургадугаар сараас барьж, байгуулахаар боллоо.  Уг байгууламжийг “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжиж, тогтвортой аялал жуулчлалыг  хөгжүүлэх нэгдсэн төсөл”-ийн хүрээнд барих юм байна.

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Рэнчинлхүмбэ, Ханх сумд болон Хатгал тосгонд хэрэгжиж буй уг төслийг  Ядуурлыг бууруулах Японы сангийн буцалтгүй тусламжаар БОАЖЯ, АХБ, Тусгай хамгаалалттай газар хамтран хэрэгжүүлж буй юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх