Монгол иргэд Сингапурт 30 хоног визгүй зорчдог болно

2017 оны 06-р сарын 02 өдөр, 15 цаг 49 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
singapur

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Сингапур Улсын Засгийн газар хооронд хоёр улсын бүх төрлийн паспорт эзэмшигч иргэд харилцан визгүй зорчих хугацааг 14 хоног байсныг 30 хоног болгон өөрчлөх тухай ноот бичиг харилцан солилцлоо.

Ингэснээр хоёр орны иргэд 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн 30 хүртэл хоног харилцан визгүй зорчих боломжтой болох юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх