Туул голын гольдролд байшин барих зөв үү,С.Батболд дарга аа

2017 оны 06-р сарын 02 өдөр, 13 цаг 52 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
18902407_1121747624623401_1711381148_n

Улаанбаатар хотын төвд байшин барих байтугай “амьсгалах” зай ч алга. Хотынхоо төвийг барилгажуулж дуусгасан өнгөлөг мөнгөлөг эрхмүүд хотын захын газруудыг ч хувааж авсан. Дөрвөн уулын дундахь амьдрал дарга нарт гологдох болжээ. Тэд зуслангийн ногоон бүс рүү “улам гүн рүү нь оръё” гэсэн уриа цуурайтуулан довтолж, мод бутыг хайр найргүй хядаж бие биеэсээ өрсөн өөрийн эзэмшлийг бий болгосон. Тухайлбал, 20 гаруй жилийн өмнөөс Гачууртын ногоон бүс,Туул голын хөвөөг алга дарам газар ч үлдээхгүй хувааж орд харш сүндэрлүүлсэн сайд,дарга нарыг яаж ч хориглоод дийлээгүй. Арваад жилийн өмнөөс Нүхт,Шаргаморьт, Ойн булаг. Гүнт,Санзай гээд хотын ногоон ойг “дайлаар мордсон”. Одоо тэнд хэний хэн гуайд ч амбаар барих зай байхгүй.

Тэнд очвол хашааны гаднаас агаар амьсгалаад харуул манаачид нь хөөгдөөд буцна. Сүүлийн жилүүдэд Бэлх,Сэлхийн ойг сүйтгэж “бүр дээшээ байшингаа барина” гэдэг кампанит ажил эхэлсэн. Өнөөдөр улаанбаатарынхан дөрвөн ууландаа дураар алхах эрхгүй болсон.

Тэр ч байтугай Туулын эргээр явах ч хориотой. Туулд шумбах битгий хэл эрэг дээр нь суух газар олдохгүй. Хэн гээч нь өмчлөөд авсныг мэдэх боломжгүй. Торон хашаа, харуул манааг давж явах нь ч төвөгтэй. Хэдхэн хоногийн өмнө Зуун модны рашааны ундарга дээр хороолол барьж байгаа “Донж хаус”-ийн толгойг илж байгаа тухай хэвлэлээр шуугисан. Богд уулыг аль хэдийнэ хуваагаад авчихсан шуналтнууд Соёмбот уулыг эзлэхээр санаархаж буй. Хэдхэн хоногийн өмнө Их тэнгэрийн амны хойд талын Туул голын бургасыг хядаж,бас л байшин барихаар төвхнөсөн тухай сошиалаар ярьж эхлэв. Улаанбаатарыг ундаалж байгаа Туул гол жилээс жилд хатаж ундарга нь багасч байгааг амаа цангатал ярих атлаа яагаад тэнд газар эзэмших зөвшөөрөл олгоно вэ.

Туул гол хатаж ширгэж дуусвал барилга байшингаа уух уу. Ундны усныхаа ундарга дээр цемент шавар овоолсоор амьсгалыг нь тасалж байгаа хүмүүстэй хариуцлага тооцож болдоггүй юм уу.

Хатан Туулын гольдролд байшин барих зөв үү, С.Батболд дарга аа.

Н.Намуунаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. 123
     (27.123.213.***)
    2017/06/03 20:33

    захаас нь дэлбэлэхэд ард түмэнд ямар ч хохиролгүй.

    (0) (0)