Нийслэлийн Засаг даргын орлогч, НИТХ-ын төлөөлөгч П.Баярхүү Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хүүхэд, багачуудыг жил бүр баярлуулдаг уламжлалтай. Энэ удаад ч тэрбээр өөрийн сонгогдсон тойрог болох Сүхбаатар дүүргийн XYII, XYIII, XX дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 159, 166, 175, 205, 217 дугаар цэцэрлэгийн хүүхэд, багачуудыг 5 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд баярлуулж, циркийн үзүүлбэр мөн өөрийн гарын бэлгээ гардуулж байна.
НИТХ-ын төлөөлөгч П.Баярхүү энэ үеэр “Монголын ирээдүй болсон хүүхэд, багачуудаа дээдлэн хайрлаж хамгаалах нь бидний эн тэргүүний үүрэг юм. Тэр дундаа балчир үрс маань эрүүл, аюулгүй тав тухтай орчинд өсч торних нь хамгаас чухал. Тиймдээ ч миний бие тойргийнхоо харьяа цэцэрлэг, сургуулиудын орж, гарах гарц, хүүхэд багачууд аюулгүй зорчих тэр боломж, бололцоог нь хангаж өгөхөөс гадна гэр бүл, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхийн тулд гадаах тохижилтод анхаарч ажиллах болно гээд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан элбэрэлт сайхан ээжүүд, энхрий бяцхан үрсдээ Эх үрсийн баярын мэндийг хүргэн, чин сэтгэлийн мэндчилгээгээ дэвшүүллээ.
Мөн эцэг, эхчүүдийн санал хүсэлтийг сонсч, хорооны оршин суугчдад тулгамдсан асуудлыг шийдэхийн төлөө уйгагүй ажиллах болно гэдгээ хэлсэн юм.
Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхэд багачуудаа баярлуулахаас илүү жаргал гэж үгүй. Энэ ч үүднээсээ НИТХ-ын төлөөлөгч П.Баярхүү тойргийнхоо цэцэрлэгийн 1000 гаруй, цаашлаад зорилтот бүлгийн хүүхэд, багачуудад бэлэг гардуулж, циркийн хөгжилтэй үзүүлбэр үзүүлж сонирхууллаа.